Saturday, February 11, 2012

Рубикын шоо эвлүүлэх гарын авлага

Анх тавдугаар ангид байхад аав, ээж хоёр захаас рубикын шоо авч өгч байлаа. Шууд аваад л эргүүлээд, тойруулаад л, мушгиад л ерөөсөө эвлэрэхгүй. Аав болохоор хэд мушгиад л эвлүүлчих нь. Би ч өдөржингөө оролдоод лав бараагүй. Тэгээд бүүр сүүлдээ шоогоо нэг нэгээр нь задалж байгаад хөөрхөн эвлүүлээд угсарчих нь. Тэгээд л машины тос үнэртүүлсэн гараараа өнөөх шоогоо бахархалтай нь аргагүй үзүүлээд л... хэхэ. 

Дараа нь харин Математик сонин дээр эвлүүлдэг арга нь байхыг хараад нэг сурч билээ. Ангидаа шоогоо авчраад эвлүүлж үзүүлнэ. Тэгсэн маргаашаас бүгд л шоотой болчхож. За, тэгээд л би гэдэг хүн зааж өгнө дөө. "Томъёогоо, цээжилсэн нь үү? Баруун тийш нэмэх 90 хэм, доод талыг нь хасах 270 хэм" гээд л. Математик сонин өнцгийн тухай жишээ авахдаа рубикын шоог эвлүүлэх аргыг авсан юм байна лээ. 

Саяхан харин нэг оролдсон чинь бүүр таг мартчихсан байна лээ. Юун томъёо энэ тэр, хаха. Тэгээд жаал оролдож байгаад барахгүйгээ мэдээд шууд л нетээс хайж байгаад нэг гоё ном оллоо. Тэгээд нэг яаж эвлүүлдгээ саналаа. Сонирхвол тэр номоо татахаар тавилаа. Нэг оролдоод үз.

Дэлхийн дээд амжилтыг Австралийн тамирчин Феликс Земдегс 5.66 секундээр үзүүлж Гиннессийн номонд бичигдсэн юм байна. Оролдоод үз. Энэ амжилтыг эвдчих ч юм билүү.  

1 comment:

Saruultugs said...

oo bayrlalaa ;D ene shoog chin amidraldaa 1ch evluulj uzeeguishd 1 evluulj achievement avyaa