Showing posts with label Guide book. Show all posts
Showing posts with label Guide book. Show all posts
Saturday, March 17, 2012
Thursday, March 1, 2012
Монголын Түүх /Гарын авлага-сорил/ (ШУТИС)
ШУТИС-ны Нийгмийн Технологийн сургуулийн Түүх-Аялал жуулчлалын
профессорын багаас "Монголын түүх /гарын авлага-сорил/"-ыг гаргасан байна.
профессорын багаас "Монголын түүх /гарын авлага-сорил/"-ыг гаргасан байна.
Vim book
Vim засварлагч програм бол хамгийн шилдэг засварлагч програмуудын нэг юм. Файл засварлахад хамгийн бага товчоор хамгийн үр дүнтэй засвар хийх боломжийг танд олгоно. Зуун мөр, мянган мөр эх байлаа ч ганцхан командаар тэдгээр мөрүүдэд зэрэг засвар хийх, устгах, үг нэмэх гэх мэт ажлын хөнгөвчилсөн олон үйлдлүүдээр дүүрэн програм юм. Ганц хэцүү зүйл бол уг програмыг эзэмших юм. Харин Vim-ийн гайхамшгийг мэдрэхэд энэ ном тэгвэл танд тусална.
Saturday, February 11, 2012
Рубикын шоо эвлүүлэх гарын авлага
Анх тавдугаар ангид байхад аав, ээж хоёр захаас рубикын шоо авч өгч байлаа. Шууд аваад л эргүүлээд, тойруулаад л, мушгиад л ерөөсөө эвлэрэхгүй. Аав болохоор хэд мушгиад л эвлүүлчих нь. Би ч өдөржингөө оролдоод лав бараагүй. Тэгээд бүүр сүүлдээ шоогоо нэг нэгээр нь задалж байгаад хөөрхөн эвлүүлээд угсарчих нь. Тэгээд л машины тос үнэртүүлсэн гараараа өнөөх шоогоо бахархалтай нь аргагүй үзүүлээд л... хэхэ. Дараа нь харин Математик сонин дээр эвлүүлдэг арга нь байхыг хараад нэг сурч билээ. Ангидаа шоогоо авчраад эвлүүлж үзүүлнэ. Тэгсэн маргаашаас бүгд л шоотой болчхож. За, тэгээд л би гэдэг хүн зааж өгнө дөө. "Томъёогоо, цээжилсэн нь үү? Баруун тийш нэмэх 90 хэм, доод талыг нь хасах 270 хэм" гээд л. Математик сонин өнцгийн тухай жишээ авахдаа рубикын шоог эвлүүлэх аргыг авсан юм байна лээ.
Саяхан харин нэг оролдсон чинь бүүр таг мартчихсан байна лээ. Юун томъёо энэ тэр, хаха. Тэгээд жаал оролдож байгаад барахгүйгээ мэдээд шууд л нетээс хайж байгаад нэг гоё ном оллоо. Тэгээд нэг яаж эвлүүлдгээ саналаа. Сонирхвол тэр номоо татахаар тавилаа. Нэг оролдоод үз.
Дэлхийн дээд амжилтыг Австралийн тамирчин Феликс Земдегс 5.66 секундээр үзүүлж Гиннессийн номонд бичигдсэн юм байна. Оролдоод үз. Энэ амжилтыг эвдчих ч юм билүү.
Subscribe to:
Posts (Atom)



